Хуурай шампунь нь үсээ усаар угаах боломжгүй үед үсийг хурдан сэргээж, тослогийг шингээн цэвэрхэн, хөвсгөр харагдуулах зориулалттай мэргэжлийн бүтээгдэхүүн юм. Италийн Farmavita ONELY цувралын энэхүү шампунь нь бүх төрлийн үсэнд тохиромжтой бөгөөд үсэнд цагаан үлдэгдэл бага үлдээж, байгалийн эзэлхүүнийг сэргээдэг.
Онцлог
- Илүүдэл тослог, бохирдлыг хурдан шингээж үсийг сэргээнэ.
- Үсийг угаасан мэт цэвэр, хөнгөн мэдрэмжтэй болгоно.
- Үндэс хэсгийн эзэлхүүнийг нэмэгдүүлж, хөвсгөр харагдуулна.
- Үсэнд наалдамхай, хүнд мэдрэмж үлдээхгүй.
- Байгалийн, зөөлөн үнэртэй.
- Бүх төрлийн үсэнд тохиромжтой.
- SLS болон парабен агуулаагүй.
- Cruelty Free (амьтан дээр туршилт хийгдээгүй).
Гол найрлага
- Цагаан будааны цардуул (Rice Starch) – Илүүдэл тослогийг шингээж, үсийг цэвэрхэн харагдуулна.
- Пантенол (Provitamin B5) – Үсийг чийгшүүлж, зөөлөн, уян хатан болгоход тусална.
- Citronella (Лемонграсс) – Сэргээсэн мэдрэмж, зөөлөн үнэр өгнө.
- Alcohol – Найрлагыг хурдан хатаж, бүтээгдэхүүнийг жигд тарахад тусална.
Хэрэглэх заавар
- Савыг сайтар сэгсэрнэ.
- Үсний үндэс хэсгээс 10–15 см зайнаас жигд шүршинэ.
- 3–5 минут байлган тослогийг шингээнэ.
- Үсээ самнаж эсвэл хурууны өндгөөр зөөлөн илж бүтээгдэхүүнийг жигд тараана.
- Шаардлагатай бол үсээ хүссэнээрээ янзална.
Хэнд тохиромжтой вэ?
- Бүх төрлийн үс.
- Түргэн хугацаанд үсээ сэргээх шаардлагатай үед.
- Аялал, ажил, спортын дараа эсвэл завгүй өдрүүдэд.
- Үндэс хэсэг хурдан тослогтдог хүмүүст.